
Кувейт улсын нийслэлд болж байгаа буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хийн урт бууны төрөлд манай эмэгтэй баг тамирчид хоёрдугаар байр эзэлсэн байна. Хийн урт бууны төрөлд манай улсаас ОХУМ Д.Лхамсүрэн, Спортын мастер Н.Ангирмаа, Спортын мастер М.Түвшинжаргал нар өрсөлдөж, багийн дүнгээр мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд БНХАУ-ын баг түрүүлж, Энэтхэгийн тамирчид гуравдугаар байрт шалгарлаа. Кувейт улсад болж буй долоо дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө.