Эрнестина Шеперд бол манай дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй бодибилдингийн тамирчин юм. Өдгөө 75 настай энэ хатагтай “Нас бол зөвхөн тоо” гэж хэлэх дуртай. Эрнестина шөнийн 02 цаг 30 минутад босож, 16 километрийн гүйсний дараа бэлтгэлийн танхимдаа ирдэг. Тэрээр 71 настай байхдаа дэлхийн нөлөө бүхий тэмцээнд оролцож, олонд танигджээ. Эрүүл амьдралын хэв маягийг бусдад сурталчилдаг энэ хатагтай өдөрт чанасан өндөг, тахианы мах, хүнсний ногоо зэргийг идэж, 1700 калорийн илчлэг авдаг байна. Мөн хэзээ ч согтууруулах ундаа хэрэглэдэггүй.





