
Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолт өнгөрсөн шөнө үргэлжилэн явагдлаа. Үзэгчдийн сонирхолыг хамгийн ихээр татаж байсан тоглолт Испанид болсон. Барселона клуб талбай дээрээ Манчестер Сити клубыг хүлээн авч 2:1 –ээр ялалт байгууллаа. Англид болсон тоглолтонд зочин баг “Барса” 2:0 –ээр хожоод байсан билээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:1 харьцаагаар Каталоны нэр төр Барселона клуб шөвгийн наймд шалгарч үлдэв. Гоолуудыг Месси, Даниел Алвиш болон Венсент Компания нар оруулжээ.