
Эхний тоглолтонд талбай дээрээ дөрвөн гоолын зөрүүтэй ялагдал амссан Байяр Леверкузен клуб Парист хариу тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд талбайн эзэд эхнээсээ л сайн байсан бөгөөд 2:1 –ээр ПСЖ дахин ялалт байгууллаа. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ПСЖ аваргуудын лигийн дараагийн шатанд шалгарч байна. Гоолуудыг Маркиуно, Лавази болон Сидней Сэйм нар хийжээ.