
Үндэсний супер лигийн аваргын төлөө цуврал өчигдөр үргэлжилэн явагдлаа. Аваргын төлөө Сүхбаатар СБЛ Хасын Хүлэг болон УБ Альянс Тех ШУТИС Харцага багууд өрсөлдөж байгаа юм. Энэ тоглолтонд Хасын Хүлэг 94:87 гоор өрсөлдөгчөө буулгаж авсанаар цувралын харьцааг 3:0 –ээр тэргүүлж эхэллээ. Сүхбаатар СБЛ Хасын Хүлэг баг одоо ганцхан хожил авахад 2013/2014 оны Үндэсний сагсан бөмбөгийн аварга багаар шалгарах учиртай.