
Тус үзэсгэлэн нь жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохиогддог уламжлалтай бөгөөд энэ жилийнхийг 2014 оны 3 сарын 13, 14 нд 10-17 цагийн хооронд Чингис хаан зочид буудалд зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэнд уул уурхайн салбарт ханган нийлүүлэлтийг хийдэг туршлагатай томоохон компаниуд оролцож байгаа бөгөөд олон нийтэд нээлттэй явагдаж, үзэсгэлэн үзэгчдэд мэргэжлийн зөвлөгөөг өгөх юм байна.
Уул уурхайн бизнес эрхлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, эсвэл www.minerandsupplier.com –руу хандах боломжтой гэнэ.