
Энэ талаар АШУҮИС-ын зүрх судасны тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Зулгэрэл "Хоолойг давстай, эсвэл содтой усаар зайлах нь халдвар үүсгэгч нянд нөлөөлөхгүй. Өнөөдрийг хүртэл пенициллин хамгийн үр дүнтэй хэвээрээ байгаа. Зохистой эмчилгээ гэдэг нь бензатинпенициллинийг нэг удаа тарих буюу эсвэл пенициллин эритромицинийг зохих тунгаар 10 хоног ууж хэрэглэх ёстой. Энэ эмчилгээг хийлгэвэл стретококкын сэдрэл болон хүндрэл дахин гарахгүй учир үүнийг анхдагч урьдчилан сэргийлэлт гэнэ.
-Манайхан хоолой өвдсөн гээд 2-3 хоног антибиотик уугаад эмчилгээ хийчихлээ гэж ойлгодог нь буруу. Анхдагч урьдчилан сэргийлэлтийг гүйцэт хийж чадвал эдгэрдэг өвчин. Өнөөдөр өндөр хөгжилтэй оронд анхдагч урьдчилан сэргийлэлт хийснээр хэрэх өвчний хүндрэлээс ангижирч чадсан байдаг" хэмээн зөвлөжээ.
24tsag.mn