
Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулсан энэ удаагийн наадамд 30 шахам яруу найрагч цэрэг, эх орны сэдэвт шүлгээ уншиж өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд Б.Баттулга, удаах байруудад С.Ууганбаяр, Л.Ганзул, Ч.Ууганбаяр нар шалгарсан байна.
Сонирхуулахад, “Эх орны цэрэг” наадамд ардын уран зохиолч П.Бадарч хоёр удаа түрүүлсэн бол ардын уран зохиолч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Доржпалам, Ж.Баяржаргал, Н.Гантулга мөн “Сумын заан” хэмээн алдаршсан Ч.Мягмарсүрэн нарын олон шилдэг найрагчид тэргүүн байрыг нь хүртэн, “Жанжин сэлэм”-ээр шагнуулж байжээ.
24tsag.mn