
Өмнөд Солонгосын Кёнсан их сургуулийн эрдэмтэд зөнөх өвчнийг анагаах чадвартай уураг гаргаж авчээ. Тус уураг нь хүний биед гаж нөлөөгүй байгалийн гаралтай уургийн бодис нь зөнөх өвчнийг анагаах салбарт чухал үүрэг гүйцэтгэх боломжтой аж. Энэхүү уураг нь “Осмотин" гэдэг ургамлаас гаргаж авсан байна. Тархины мэдрэлийн эсэд “Осмотин" уургийг нэвтрүүлэхэд эсийн доройтлыг зогсоож мэдээлэл дамжуулах чадварыг сайжруулах үйлдэлтэй болох нь батлагджээ. Мөн судалгааны үр дүнг БНСУ-ын дотоодод болон Европын 30 орон, АНУ-д бүртгүүлж, зохиогчийн эрхээ баталгаажуулжээ.
Сэтгэгдэл (1)