
Шатарын оюутны аварга шалгаруулах тэмцээн хоёрдахь өдрөө үргэлжилэн Тус тэмцээнд Олон улсын их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер Г.Мөнхгал, эмэгтэйчүүдийн олон улсын их мастер Б.Мөнгөнтуул нарын 16 их дээд сургуулийн эмэгтэй 30, эрэгтэй 37 тамирчин оюун ухаан, ур чадвараа сорьж байна. Тэд швейцарь системээр долоон өрөг тоглох бөгөөд тэмцээн маргааш өндөрлөнө. Эндээс ангилал тус бүрд шалгарсан дөрвөн тамирчин “Дэлхийн оюутны аварга шалгаруулах” тэмцээнд оролцоно.