
Бразиль улсад болох “Хөгжлийн төлөөх залуучуудын оролцоо” хэлэлцүүлэгт манай улсыг төлөөлөн 11 залуу оролцохоор болжээ. Монголын залуучуудын холбоо, Дэлхийн зөн болон “ҮМСА” олон улсын байгууллага , ХАС банк, “Их талын дуулиан” ТББ-тай хамтран 2006 оноос хойш хүүхэд, залуучуудын дунд “World vision cup” хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байгаа. Уг тэмцээнээс төрөн гарсан шилдгүүд уг хэлэлцүүлэгт оролцохоор болсон бөгөөд хэлэлцүүлэгт оролцох эрхийн бичгээ үндэсний хэлэлцүүлэгийн үеэр гардаж авах ажээ. Энэхүү хэлэлцүүлэг нь хөгжлийн төлөөх залуусын санал санаачилгыг дэмжих, залуучуудад тулгарч буй бодит асуудал болон амжилтуудыг тодруулан гаргах, төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримталж буй үйл ажиллагаанд өсвөр үе, залуучууд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой.