
Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Хару башёгийн тав дахь өдрийн дараагаар 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж болон Осунаараши нар таван даваатай башёг тэргүүлж байна. Энэ башёд аваргын болзол сонсоод буй Какүрю Ананд нэг унаатай тэмцээнийг үргэлжүүлж явна. Өнөөдөр Хару башёгийн зургаадах өдрийн барилдаан үргэлжилнэ.