
Америкийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тус судалгаанд хамрагдсан хүмүүсийн 1,2 хувь нь "интернэтэд донтсон" байсан бөгөөд тэдний олонх нь сэтгэл гутралд орсон байжээ. Гэхдээ интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэгэн доголдолгүй зөвхөн сэтгэл гутралд л орсон аж. Интернэт хэрэглэгчдийн цөөнх нь бодит амьдралын нийгмийн харилцаагаа онлайн чат болон нийгмийн сүлжээний бусад хэлбэрээр сольсон зэрэг өөрийн мэдэлгүй янз бүрийн зуршилтай болж. Эдгээрийг үндэслэн эрдэмтэд санал асуулгад оролцсон хүний 1,2 хувийг "интернэтэд донтсон" гэсэн ангилалд оруулсан байна.