
Үндэсний супер лигийн аварын төлөө цувралын дөрөв дэх тоглолт маргааш буюу бямба гарагт спортын төв ордонд болох гэж байна. Аваргын төлөө Сүхбаатар СБЛ Хасын Хүлгүүд болон УБ Альянс Тех ШУТИС Харцага багууд ширүүн өрсөлдөөнийг өрнүүлж байгаа билээ. Цувралын эхний гурван тоглолтонд Хүлгүүд ялалт байгуулаад байгаа хэдий ч хоёр баг үзэгчдийг уйдаахгүйгээр ширүүн тэмцэлдэж байгаа. Маргаашийн тоглолт хоёр багийн 2013/2014 оны Үндэсний супер лигийн аваргын цомыг хэн нь өргөхийг шийдвэрлэх чухал тоглолт болох нь гарцаагүй. Тоглолт Спортын төв ордонд 18 цагаас эхлэх учиртай.