
Хүүхэд багачуудын авъяасыг нээх, хүүхдийн дууны санг баяжуулах зорилготой энэхүү уралдаан 4-7, 7-9 гэсэн хоёр насны ангилалтай. Уралдаанд оролцох хүүхдүүдэд "бөөдий" дууг сурсан байх, орчин үеийн хүүхдийн дуугаар өрсөлдөх гэсэн шаардлагуудыг тавьжээ.
Эхний гурван байранд орсон хүүхдүүд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн болно. Түүнчлэн оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэгтэй. Хэрэв та хүүхдээ оролцуулахыг хүсвэл Хүүхдийн ордоны Дуу бүжгийн багш Энхтуяатай холбогдон бүртгүүлээрэй.
Уралдаан энэ сарын 17-нд 14 цагаас Монголын хүүхдийн ордны тайзнаа болно.
24tsag.mn