
Хөлбөмбөгийн ертөнцөд нэр хүнд цар хүрээгээрээ аваргуудын лигийн дараа орох том тэмцээн бол Европа лиг билээ. Тэгвэл тус лигийн шөвгийн 16 багийн гал гарсан ширүүн тулаанууд болж өнгөрлөө. Италийн алдарт Ювентус клуб талбай дээрээ Фиорантина клубыг хүлээн авч 1:1 -ийн харьцаатай тэнцсэн байна. Гоолуудыг Артуро Видал болон Герман довтлогч Мария Гомез нар оруулжээ. Хариу тоглолт долоо хоногийн дараа Фиорантина клубын талбайд болно. Энэ жил тус лигийн финалийн тоглолт Ювентусын талбайд болох хуваарьтай.