
Европа лигийн шөвгийн 16 багийн тоглолтууд дундаас үзэгчдийн анхаарлын төвд байсан дуэль бол Португалийн Порто болон Италийн Наполи багуудын тулаан юм. Тэдний эхний тоглолт Португальд Портогийн талбай бол “Луугийн” цэнгэлдэх нь болсон. Талбайн эзэд ч эхнээсээ өөртөө итгэлтэй тоглолт үзүүлж байсны ачаар өрсөлдөгчөө 1:0 –ээр буулган авч чадсан юм. Тоглолтын цорын ганц гоолыг Портогаас Колумба довтлогч Жаксон Мартинес хийсэн. Хариу тоглолт Италид болох бөгөөд талбайн эзэд хоёр гоолыг зөрүүтэй хожиж байж дараагийн шатанд орно.