
Английн шилдэг дөрвөн багийн нэг болохын төлөө үргэлж ширүүн өрсөлдөөн өрнүүлдэг хүчирхэг бол яах аргагүй Тоттенхэм билээ. Тэд өнгөрсөн шөнө Европа лигийн хасагдах шатны эхний тулаанаа Бенфика клубын эсрэг өөрийн “White Hart Line” цэнгэлдэхдээ хийж харамсалтайгаар хожигдсон байна. Тоглолт дуусч шүүгч шүгэл үлээхэд 3:1 –ээр зочид ялалт байгуулсан юм. К.Эриксон, Родриго нар нэг, нэг гоол оруулж, Луисау хоёр гоол хийжээ. Хариу тоглолт Португальд болох учиртай. Английн багийн хувьд магадгүй дараагийн шатанд шалгарч үлдэх хэцүүхэн болсон бололтой.