
Европа лигийн мэргэн буучдын жагсаалтыг Сальцбург багийн довтлогч Сориана 10 гоолтойгоор тэргүүлж байгаа бол түүний араас хоёр гоолын дутуугаар Трабзонсфор багийн довтлогч Пауола бичигдэж байна. Харин гуравдугаар байранд Германы Айнтхарт Франкфурт багийн хагас хамгаалагч А.Мейер долоон гоолтой явна. Дөрөвдүгээр байранд Английн Тоттенхэм багийн довтлогч Жермэйн Дэфое мөн адил долоон гоолтой бичигдэж эхэлжээ.