Хару башёгийн зургаа дахь өдрийн барилдаан боллоо
Японы мэргэжлийн
сумогийн зургаа дахь өдрийн барилдаан үргэлжилэн явагдлаа. Өнөөдрийн барилдаанд
Озеки Какурю Ананд Кайсэйтэй барилдаж ёрокири мэхээр тав дахь даваагаа авлаа.
Харин их аварга Хакухо М.Даваажаргал болон аварга Харумофүжи Д.Бямбадорж нар
өрсөлч нараа төвөггүйхэн давж зургаа дахь даваагаа авсан юм. Ингэснээр Хару
башёг манай хоёр аварга болон магишира Осуунарши нар нэг уналгүйгээр тэргүүлж
байна.