
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа орлогыг олон нийтэд зарладаг уламжлал тогтсон бөгөөд энэ нь киночдын өрсөлдөх байдлыг нэмэгдүүлэх, чанартай сайн кино үзэгчдэд хүрэх ажлын эхлэл болоод байгаа билээ. Өнгөрсөн хоёрдугаар сард нийт 7 монгол кино шинээр үзэгчдийн хүртээл болсоноос “Аз жаргалын шок” инээдмийн уран сайхны кино орлогоороо тэргүүлсэн бол гурван сарын 2 дахь долоо хоногийн мэдээгээр тус кино дахиад тэргүүллээ. Удаад нь энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн Нямгаваа найруулагч найруулж нэг ангийнхан тоглосон “Хязгааргүй” кино орлоо.
Mollywood Box Office
№ Киноны жагсаалт Өмнөх орлого 2.27-3.6
1 Аз жаргалын шок 315,598,136 57,191,129
2 Хязгааргүй 3.7-ны өдрөөс 48,139,093
3 Алсын удирдлага 4,363,715 зөвхөн Тэнгист 6,689,137
Д.Ундрах /24tsag.mn/