Орхон ай
мгийн Жаргалант сумын нутаг Хөшөөтийн хөндийд дээд гурван насны уралдаан зохион байгуулагджээ. Тус уралдаанд Орхон аймгийн уяачдын хурдан хүлгүүдээс гадна зэргэлдээх Сэлэнгэ, Булган аймгийн сумдаас ирж оролцсон бөгөөд МУМУ Цоохүүгийн Доржсүрэн, МУАУ Доржийн Батчулуун, МУАУ Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нар хүрэлцэн ирсэн байлаа. Уралдаанд тоосоо өргөсөн морьд тооны хувьд цөөхөн ч гэсэн ихээхэн чанартай, чансаатай уралдаан болсон юм.
