
Холливудын од Жонни Депп, Эмбер Херд нар хуримнаасаа өмнө найз нөхдийнхөө дунд 1920-иод оныг санагдуулам өвөрмөц үдэшлэг хийжээ. Тодруулбал Лос Анжелос хотын захын нэгэн дүүрэгт зассан хар өнгийн аварга том асарт энэхүү үдэшлэг болсон бөгөөд хүндэт зочид улаан хилэн хивсэн дээр алхан орсон гэнэ. 1920-иод оны маягаар хувцасласан зочид дунд дуучин Мерилин Мэнсон,
продюссер Жерри Брукхайме гээд алдарт хосын дотны найзууд иржээ.
Сонирхуулахад 50 настай Жонни Депп, 27 настай Эмбер Херд нарын хурим тэдний хувийн арлуудынх нь нэгэнд болох гэнэ.
24tsag.mn