Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоосон утга агуулгатай захидлыг Хууль зүйн дэд сайдын хувиар Интерполд илгээсэн хэмээн үзэж, хууль хяналтынхан шалгахаар болсон. Түүнийг хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан хэмээн сэжигтнээр татаж, АТГ-т шалгаж байсан ч шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.Тэгвэл Э.Эрдэнэжамъянгийн талаар мөрдөн байцаагч Интерпол руу албан бичиг илгээжээ. Тодруулбал "Эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн хүсэлтээр хайхаа зогсоосон уу?. Мөн энэ хэргээс болж дахин хайж эхлэхгүй байгаа юу" гэсэн тоймтой хэдхэн асуултыг тавьсан байна. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Олон улсын Интерполын байгууллагаас манай улсад хариу албан тоот илгээжээ. Тэдний илгээсэн албан бичигт Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг Э.Эрдэнэжамъянгаас болж хайхаа зогсоогоогүй гэсэн байна.
Тэгэхээр энэ хэрэгт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян ямар ч хамааралгүй болж таарч байгаа юм. Гэвч Э.Эрдэнэжамъянд ял хүлээлгэх сонирхолтой хэсэг бүлэг байгаа бололтой.
Учир нь Э.Эрдэнэжамъянг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл шүүх хурал өнөө өглөө болох байсан ч өмгөөлөгч нь ирээгүй гэх шалтгаанаар хойшилжээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)