
Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн амралтын өдөр сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болж өнгөрлөө. Тус барилдаан нь сар бүр болдог уламжлалт барилдаан билээ. Энэ өдөр нийт 640 бөх барилдсан. Сумын заануудын барилдааны түүхэнд зургаан зуугаас дээш бөх барилдсан зургаа дахь тохиолдол нь энэ ажээ. Тус барилдаанд Аварга дээд сургуулийн төгсөх ангийн оюутан Э.Даш түрүүлж, Б.Энх-Очирхуяг үзүүрлэжээ.