
Английн дээд лиг ПЛ –гийн “аварга загас” –нуудын тулаан болж өнгөрлөө. Манчестер Юнайтэд клуб талбай дээрээ Ливерпүүль клубыг хүлээн авч 0:3 –ээр хожигдлоо. Ливерпүүль клуб ингэснээр 62 оноотой болж хоёрдугаар байранд орж ирлээ. Тэд лигийг 66 оноогоор тэргүүлж буй Челсигээс нэг тоглолт дутуу байгаа юм. Харин хожигдсон “Улаан чөтгөрүүд” –ийн хувьд мөн нэг тоглолт дутуутай 48 оноогоор долдугаар байранд бичигдэж эхэллээ.