
Манай цагаар өчигдөр шөнө явагдсан Миами Хит болон Хьюстон Рокетс багуудын тоглолт маш сонирхолтой болж өнгөрлөө. Хоёр багууд дөрвөн үеийн турш энэ тэнцүү өрсөлдсөн ч тоглолт дуусахаас дөрвөн мин 26 сэк -ийн өмнө бүх зүйл Хитийн талд эргэж 15:0 гэсэн онооны давамгайлал үзүүлсэн. Хитийг онооны давуу тал бий болгоход холын зайн бүх цаг үеийн лидэр Рэй тусласан гэхэд болно. Аллэн тоглолтын турш 25 оноо авсан бөгөөд үүнийхээ 14 оноог дөрөвдүгээр үед авчээ. Ингэснээр Рэй Аллэн бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтанд Аллэн Айворсонг гүйцэж 22-р байранд жагсаж эхэллээ. Хийт багаараа 51.3 хувьтай довтолжээ.