
Германы алдарт Байерн Мьюхэн клуб өнгөрсөн амралтын өдөр лигийнхээ хүрээнд Байер Леверкүзенийг хожсоноор бундеслигт хожигдоогүй тоглолтын цувралаа 50-д хүргэлээ. Тэд ингэснээр “Европын ТОП-5” лигийн түүхэнд хамгийн олон тоглолт дарааллан хожигдоогүй баг боллоо. Учир нь Арсенал клуб 2003-2004 оны улиралд примьер лигт 49 тоглолт дарааллан хожигдоогүй багаар тодорч, тус дээд амжилтыг эзэмшиж байсан юм. Байерн Мьюхэнчүүд лигээ 71 оноотой тасархай тэргүүлж явна. Тэдний ард Дортмунд клуб 48 оноотой хоёрдугаар байранд бичигдэж байна.