
Сүүлийн үед манай иргэд БНХАУ, Зүүн Өмнөд Азийн орнуудад зорчихдоо төлбөрийн асуудалтай байгаа оюутнууд, архинд дуртай хэн нэгэн ах дүү, хамаатан садан, найз нөхдөө уруу татан хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдэх явдал гарсаар байна. Иймд иргэд ёс зүйтэй, иргэний ухамсар хариуцлагатай, сахилга баттай байж, зорчиж буй улсынхаа хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж эх орныхоо нэр төрийг эрхэмлэх нь туйлын чухал юм гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулав.