
Түүний цагдан хоригдсон 100 хоногийг ял эдэлсэнд оруулан тооцож 21 жил 9 сараар хорих болсон ба хохирогч бүсгүйн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Дээд шүүхэд хандсан билээ. Улмаар Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Туяад холбогдох хэргийг өнгөрсөн сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг хэвээр үлдээлээ. Ц.Туяа нь согтуурсан үедээ 2013 оны 7 дугаар сарын 1-ний орой 22-23 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээрбайрны дөрөвдүгээр орцны 8 дугаар давхарт Э-г өөрийнх нь амьдралд саад болсон гэж өширхөн, өс хонзонгийн сэдэлтээр, 73 удаа хутгалж,онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)