
Сүхбаатар дүүргийн 9-р хорооны "Ногоон нуур"-ын задгайд оршин суух иргэн, 27 настай эрэгтэй О нь гэр бүлийн маргаанаас болж гэртээ хүйтэн мэсээр өөрийгөө гэмтээж амиа хорлохоор завдаж байсныг таслан зогсоож Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн СБД-ийн 19-р хорооны Хандгайтын цанын баазад иргэн, 14 настай эмэгтэй Н нь чаргаар гулгаж байгаад баруун талын гуяа гэмтээж ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Хандгайтад хүүхэд багачуудаас эхлээд томчууд ч бэртэж байгаа дуудлагууд ихээр ирдэгийг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Ер нь олон нийтийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг тус газар эмнэлгийн тусламж үзүүлэх цэгтээ, хүмүүсийн аюулгүй байдлыг сайтар хангасан байх хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/