Сибирийн Светлое нууранд өвлийн цагт хэдэн зуун хун нүүдэллэн ирдэг. Энд заримдаа хасах 40 градусын хүйтэн байдаг хэдий ч нуурын ус дулаан байдаг тул үзэсгэлэнт шувууд дурладаг байна. 1967 онд 15 орчим шувуутай байсан Светлое нууранд одоо 350 хун тогтмол ирэх болжээ. Гэрэл зурагчин Алексей Эбел хун шувуудын зургийг авсан байна.















