
Реал Мадрид клуб өнгөрсөн амралтын өдөр Ла лигийн 27 дугаар тойргийн тоглолтоо Малага клубын талбайд хийлээ. Тус тоглолтонд Криштиану Роналдогийн хийсэн цорын ганц гоолоор талбайн зочид гэрлүүгээ гурван оноотой буцсан юм. Реал Мадрид клуб тэргүүлэгчийн байранд Барселонагаас дөрвөн оноо Атлетико Мадридаас гурван онооны илүүтэй явж байна.