“Сочи 2014” паралимпын наадам өчигдөр өндөрлөсөн билээ. Өвлийн олимпийн наадмыг медалийн тоогоор тэргүүлсэн ОХУ энэ удаа ч гэсэн медалийн тоогоор бусад орнуудаас хол тасархай байлаа. Оросууд 30 алт, 28 мөнгө, 22 хүрэл медаль авсан бөгөөд нийт 80 медаль хүртэж нэгдүгээр байранд хол тасархай шалгарсан. Тэдний араас Герман улсын баг тамирчид есөн алт, таван мөнгө, нэг хүрэл медальтайгаа орсон. Харин гуравдугаар байранд Канадын шигшээ долоон алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль авч бичигджээ. Тэдийн араас айргын тавд хямралтай бүс нутаг болж хувираад буй Украйн болон Францын баг тамирчид оржээ.