
Дэлхийн газрын тосны хамгийн томоохон үзэсгэлэн яармаг энэ сарын 19 –нд манай өмнөд хөршид болох гэж байна. Энэ үеэр газрын тос олборлох хамгийн орчин үеийн техник технологийг танилцуулах арга хэмжээ болохоос гадна тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа болно. Үзэсгэлэнгийн гол онцлог нь занарын хий олборлох технологийн ололтыг хэлэлцэх юм. Үзэсгэлэнд занарын хий олборлох тоног төхөөрөмж үйлдвэрлэн борлуулдаг гадаад дотоодын 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, олон төрлийн тоног төхөөрөмж, шинэ технологио танилцуулах ажээ.