
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Монгол цэргийн баяр”-ын хүрээнд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд “Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий” байгууллагууд болох Шүүх, Аймгийн прокурорын газар, Цагдаагийн газар, Тагнуулын алба, Зэвсэгт хүчний 256, 113 дугаар анги, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг найман байгууллагын баг тамирчид амжилттай оролцсон байна.
Тус тэмцээнд Аймгийн прокурорын газрын тамирчид амжилттай оролцож “ДЭД” байрыг эзлэн мөнгөн медалиар шагнагджээ.
Д.Ундрах /24tsag.mn/