Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр энэ сарын 11-ны өдөр "ОМ-223" нислэгээр зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээшнээс түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, үйсэн дээрх бичээс, судар зэрэг нийт 81 ширхэг эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Гаалийн улсын байцаагч нар илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага болон Соёлын өвийн төвд шалгуулахаар шилжүүлээд байна.






Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)