
Ирэх сарын 22-нд болохоор товоо зарлаад буй "Алтан хуур" наадам улаан хивсний ёслолоор эхэлж шагнал гардуулах ёслол, гала тоглолтоор үргэлжлэх юм.
Түүнчлэн наадам үндсэн 15-н төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулах бөгөөд ирэх сарын 17-нд нэр дэвшигчдийг танилцуулах аж. Ингээд шилдгүүдийг тодруулах 15-н номинацийг танилцуулъя.
1. "Шилдэг урлагийг дэмжигч байгууллага"
2. "Зохиолын дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан дуучин"
3. "Шилдэг видео клип"
4. "Шилдэг хөгжмийн найруулга”
5. “Шилдэг дууны студи”
6. "Шилдэг цомог"
7. "Шилдэг концерт"
8. "Шилдэг аялан тоглолт"
9. “Шилдэг чөлөөт уран бүтээлч”
10. "Шилдэг дууны шүлэг"
11. "Шилдэг хөгжмийн зохиолч"
12. "Шилдэг хос дуучин"
13. "Шилдэг эмэгтэй дуучин"
14. "Шилдэг эрэгтэй дуучин"
15. “Гранпри шилдэг зохиолын дуу”
24tsag.mn