
Энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 5174 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 188 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 134 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 10, хулгайлах 63, дээрэмдэх 6, булаах 2, танхайрах 30, хүчиндэх 1, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 45, осол 39 гарч 53 хүн гэмтсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/