
Японы Сайтама хотноо эхлэх уран гулгалтын ДАШТ –д оролцох ОХУ –ын шигшээ багийн бүрэлдэхүүн албан ёсоор зарлагдлаа. Өнгөрсөн сард зохиогдсон өвлийн олимпод ОХУ –ын уран гулгалтын баг тамирчид амжилттай оролцож багийн болон ганцаарчилсан төрлүүдэд алтан медаль авсан билээ. Тийм ч учраас энэ ДАШТ –ын хүчирхэг багаар нэрлэгдээд байгаа. Хамгийн сонирхолтой нь "Сочи-2014" өвлийн олимпийн наадамд Ким Юнаг ардаа орхиж олимпийн аварга болсон 17 настай авьяаслаг тамирчин Аделина Сотниковаг гэрт нь үлдээхээр шийджээ. Сотниковагийн оронд 15 настай Юлия Липницкая болон Анна Погорилая нар ганцаарчилсан төрөлд оролцоно. ДАШТ энэ сарын 24 –нд эхэлнэ.
ОХУ-ын багийн бүрэлдэхүүн:Бүжгийн төрөл:Екатерина Боброва/Дмитрий Соловьёв,
Елена Ильиных/Никита Кацалапов,
Виктория Синицина/Руслан Жиганшин.
Хосын төрөл: Юлия Антипова/Нодари Маисурадзе,
Вера Базарова/Юрий Ларионов,
Ксения Столбова/Фёдор Климов.
Эрэгтэй: Максим Ковтун.
Эмэгтэй: Юлия Липницкая, Анна Погорилая.