
Дуулах хүсэл сонирхолтой залуусын дуунд ковер дууны уралдаан зарлажээ. Уралдаанд ганцаараа, хоёулаа, хамтлагаараа оролцох боломжтой бөгөөд дуугаа англи хэлээр дуулах аж. Оролцохыг хүсэгчид amjilt.com сайтад энэ сарын 30-ны дотор бүртгүүлэх юм байна.
Уралдаанд ирсэн дуунуудыг youtube-д байрлуулж, хамгийн олон хүн үзсэнээр нь шилдэг оролцогчийг шалгаруулна. Тэргүүн байрын эзэн гурван сая төгрөг гардах бол удаах байруудад хоёр, нэг сая төгрөгийг олгох аж.
24tsag.mn