
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбооныхон өчигдрөөс Ц.Мөнхбаяр нарын асуудлаар иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ. Тэд Ц.Мөнхбаярт 20 гаруй жилийн ял өгсөнийг эсэргүүцсэн иргэдийн саналыг цуглуулж Ерөнхийлөгчид өргөн барихаар зэхэж буй юм байна. Гарын үсгийг Чингисийн талбайн орчмоор явж буй иргэдээс өчигдрөөс цуглуулж эхэлсэн бөгөөд ирэх баасан гариг хүртэл үргэлжлэх аж.
Сэтгэгдэл (1)