
Он гарсанаас хойш дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа улс бол Украин юм. Тэгвэл Украины мэдээний ‘’Ukrinform’’ агентлагийн цахим хуудас өнгөрсөн ням гарагаас хойш 24 цагийн турш “DdoS” халдлагад өртөж, үйл ажиллагаа нь саатжээ. Энэ хооронд тус сайтанд нэвтрэх болон бусад ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй болжээ. Харин одоо тус улсын мэргэжилтнүүд асуудлыг шийдсэн бөгөөд үйл ажиллагаа нь эргээд хэвийн горимд шилжсэн байна. Уг үйл явдалаас болж тус агентлаг мэдээний цахим хуудасныхаа уншигчдаасаа албан ёсоор уучлал гуйжээ.