
Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд өнөөдөр болох гэж байна. Өнөө шөнө Испаний Реал Мадрид клуб Шальке04”-ийг өөрийн Сантего Бернабоу цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч тоглох юм. Эхний тоглолтод “Реал” өрсөлдөгчөө Фельтинс-Арена-д очиж 6:1-ээр бут ниргэсэн билээ. Реал 30 тоглолт дараалан хожигдоогүй байгаа бөгөөд тэд сүүлийн 20 тоглолтынхоо 18-д нь хожсон сүрдэм амжилттай яваа.