
Тус хурлаар МУЭ-ийн дүрэм, нийт гишүүдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, санхүүгийн зөрчилтэй гэсэн үндэслэлээр МУЭ-ийн дарга асан Ц.Энхжин, нягтлан бодогч Ж.Өлзийжаргал нарыг хууль хяналтын байгуулагад шилжүүлэхээр боллоо.
Мөн МУЭ-ийн үндсэн өмч болох төв байр “Арт Галерей” үзэсгэлэнгийн танхимыг буулган, хувийн компаниудын хөрөнгө оруулалтаар 28 давхар барилга бариулахаар Ц.Энхжингийн хийсэн хууль бус “Арт центр” гэрээг 224 гишүүдийн 92 хувийн саналаар цуцалж хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.