
Японы мэргэжлийн сумогийн Хару башёгийн арав дахь өдрийн барилдаан болж өнгөрлөө. Тэмцээнийг тэргүүлэгчид болох Хакухо болон Харумофүжи аваргууд өрсөлдөгч бөхөө төвөггүйхэн давжээ. Ингэснээр тэд нэг ч уналгүйгээр Хару башёг тэргүүлж байна. Харин тэдний араас ганцхан унаатай нэхэж явсан Озеки Какүрю Ананд өнөөдөр Тоёоношимаг ёорикири мэхээр давж есөн даваа, нэг унаатайгаар аваргуудын араас бичигдсэн хэвээр байна.
Сэтгэгдэл (1)