зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ундрах: 5 настай хүүхэд ураг төрлийн хүчирхийлэлд өртөж байсан

2014-3-19
0
ЖИРГЭХ
1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г өнгөрсөн амралтын өдрөөр баривчилсан.   Удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч баригдалгүй оргон зайлж чаддаг байсан түүнийг ЭЦГ-ынхан сүүлийн нэг жилийн өмнөөс  байж болох газруудыг нь  тогтоож,  шаардлагатай ажиллагаануудыг хийсний үр дүнд ийнхүү баривчилсан байна.  
  b74b3db738037fc9big  1996 оноос хойш удаа дараагийн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн болон хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдэд сэрдэгдэн цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан Б-г өнгөрсөн амралтын өдрөөр баривчилсан.   Удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч баригдалгүй оргон зайлж чаддаг байсан түүнийг ЭЦГ-ынхан сүүлийн нэг жилийн өмнөөс  байж болох газруудыг нь  тогтоож,  шаардлагатай ажиллагаануудыг хийсний үр дүнд ийнхүү баривчилсан байна.    Б нь удаан хугацааны туршид овог нэрээ сольж, тодорхой хэмжээнд зүсээ өөрчилж Монгол улсын иргэний бүртгэл мэдээллийн болон халамж үйлчилгээний сан, жолооны үнэмлэх, банк санхүүгийн байгууллага, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүртгэлгүйгээр амьдарч байсан байна. Улмаар  Б нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай,  Э нэрээр СХД амьдарч байсныг  Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах газрын ажилтнууд удаан хугацааны мөрдлөгийн үр дүнд илрүүлсэн юм.

Мөн тэрбээр эхнэр, хоёр хүүхэдтэй аж. Гагцхүү эхнэр нь түүний энэ гэмт үйлдлийг мэддэг хийгээд гадарладаг байсан уу? гэдгийг мөрдөн байцаалтын явцад илрүүлэх биз. Одоогоор мэдүүлэг авч байгаа юм. Харин сэжигтнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байгаа бөгөөд гэмт хэргийн зургаан үйлдэлтэй болох нь тогтоогдоод байгаа аж. Тодруулбал, мөрдөн байцаалтын явцад тэрбээр 2 хүний аминд хүрч,  насанд хүрээгүй 4 хүүхэд хүчирхийлсэн гэдгээ хүлээгээд байгаа гэнэ.

Ер нь хүчирхийлэлд өртөгчдийн ихэнх нь насанд хүрээгүй охид болж хувирсан нь нийгэмд түгшүүр бий болгоод байгаа юм.  Тиймээс эцэг, эхчүүд бага насны хүүхдүүд, охиддоо тавих хараа хяналтаа сулруулахгүй байх хэрэгтэйг хуулийнхан анхааруулсаар байна.

nandiagiin_show_0622    Ингээд “Гүнж” төвийн тэргүүн Ч.Ундрахаас охидын хүчирхийллийн талаар зарим зүйлийг тодрууллаа.


-“Гүнж” төвд одоогоор хэчнээн хохирогч хандсан бэ?

Өнгөрсөн 2013 оны байдлаар хүчирхийлэлийн хохирогчдод зориулсан санхүүжилт манайд байсангүй. Тиймээс их цөөхөн хохирогчид үйлчилгээ үзүүлсэн. Тэрний өмнөх жилүүдэд  манайхаар зөвхөн нэг жилдээ 31 хохирогчтой ажиллаж байсан.

-Танай зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүдэд яг ямар тусламж, үйлчилгээг үзүүлдэг вэ?

-Нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Эхний ээлжинд тухайн хохирогчид ямар үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байна гэдгийг тодорхойлно. Хамгийн гол нь нөхөн сэргээх үйлчилгээн дээр анхаардаг. Өөрөөр хэлбэл бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараах сэтгэлзүйн гэмтлийг нь яаж эмчлэх вэ, ямар арга, аргачлалаар хэнээр дамжуулж хийх вэ гэдэг дээр түлхүү ажилладаг.  Дээрээс нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарыг бүлэг болгоод дунд нь нийгэмшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Адаглаад парк дээр тоглуулж, кино үзүүлэх, сайхан бүхний талаар ярилцлах зэрэг нөхөн сэргээх аргачлалуудаар дамжуулж үйлчилгээ үзүүлдэг.

-Танайд хандаж байгаа хохирогчид ихэвчлэн хэдэн насны байх уу?
- Бид насанд хүрээгүй хүүхдүүдтэй түлхүү ажилладаг. Өөрөөр хэлбэл 14 хүртэл насны бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ажилладаг.  Цөөхөн хэдэн тохиолдолд насанд хүрсэн эмэгтэй ханддаг. Гэхдээ тэдэнд үйлчлэх байдал арай өөр. Санхүүжилт бол 100 хувь гадных.

-Ер нь хохирогчдод үйлчилгээ үзүүлнэ гэдэг их өртөг өндөртэй байх?

-Маш их өртөг өндөртэй. Адаглаад эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, хууль эрхзүйн үйлчилгээ зэрэг шаардлагатай байдаг. Мөн хүн тус бүрт ажилчин харьяалагддаг.

-Хоргодох байраар хангаж өгдөг үү?

-Хамаатан садны хүчирхийлэлд өртөөд хүчирхийлэгчтэй хамт амьдрах шаардлагатай бол хамгаалах байраар хангадаг. Хөдөө орон нутгаас ирж байгаа хүүхдүүд хамгаалах байраар хангуулахаас өөр аргагүй байдаг. Гудамж талбайн хүчингийн хохирогчид ихэвчлэн гэр бүлдээ байж байдаг.

-Танайд хандсан хохирогчдоос хамгийн бага нь хэдтэй вэ?
-Таван настай хохирогч бий. Бага насны хүүхдийг ихэвчлэн ураг төрлийн хүн нь хүчирхийлсэн байдаг. Манай үйлчилгээ үзүүлсэн хохирогчдод хийсэн судалгаагаар 68 хувь нь ураг төрлийн хохирогч болсон байдаг. Өсвөр нас болоод ирэхээр болзооны хүчингийн хохирогч болох магадлал өндөртэй.

-Хамгийн гол нь танайд хандаж байгаа хүүхдүүдийг хохироосон этгээд ялаа аваад явдаг биз дээ?
-Зарим тохиолдолд ял завших зүйл байдаг. Учир нь гэр бүл нь өөрөө тухайн хүчирхийлэгчээс бүрэн хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, санхүү, гэр бүлийн нэр төрөөс шалтгаалаад хохиролгүй гэх зүйл гардаг.  Хамгийн гол тухайн хүчирхийлэгчээс эдийн засгийн хувьд хамааралтай гэр бүлийн хувьд их хэцүү байдаг. Тиймээс аль аль талыг нь бодох хэрэгтэй байдаг. Зарим тохиолдод бид нэхэмжлэгчээр орох хүртэл шаардлагатай байсан. Учир нь нэхэмжлэх хүн байхгүй ээж нь архины бүрэн хамааралтай байсан.

Тухайлбал, гурван хүүхэдтэй гэр бүл байсан. Гэтэл хойд аав нь өргөмөл охиноо хүчирхийлчихсэн байсан. Тэгээд бүх процесс явагдаад 17 жилийн ял авсан. Гэтэл бусад үлдэж байгаа хүүхэд, ээж маш хэцүү болсон. Тэр хүмүүст хүртэл төрийн үйлчилгээ хүрэх шаардлагатай болсон. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл гэлтгүй бэлгийн хүчирхийллийн хуульд тусгайлсан бодлого шаардлагатай. Бодлогоор энэ асуудлыг зохицуулахгүй бол жил 200-300 хүмүүс бэлгийн хүчирхийлэлд өртөөд байгаа юм байна. Энэ бол нийгмийн нэг хэсэг л хүмүүсийг хамарсан асуудал хэмээн орхиж болохгүй. Энэ хэрэг цаанаа маш их сөрөг үр нөлөөтэй.

Ер нь хүчингийн хэрэгт гурван шатны тусламж зайлшгүй шаардлагатай байдаг аж. Эхний ээлжинд урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт яаралтай арга хэмжээ авах,  гуравдугаарт нөхөн сэргээх үйлчилгээ хийх шаардлагатай гэнэ.Энэ бүхэнд зайлшгүй төрийн оролцоо, бодлого хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хүчирхийлэлд өртсөн нэг хүүхдийн цаана хэдэн хүн, ямар ирээдүй хохирч байгааг хаа хаанаа бодолцож охидын хүчирхийллийн эсрэг дорвитой ажлууд хийх цаг хэдийнэ болжээ.

Д.Дуулим

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • болд (202.126.90.58)
    цагдаа муу ажилаа хийсэн байна олон жилийн дараа жараахай барисан байж акул барисан мэт тэнэгтлээ дээ
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (220.93.202.9)
    Aimaar yumaa
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.18.8)
    юу өмсцөн хүүхэн бэ энэ чинь
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
    • Archagui setgeh ymaa. Yu umssunig ni bish ene medee ene niitleld anharla handylj setgele chilegech dee! Tsamts l umssun bn. Naad 2 tseher chin yu bolgoj harad bgan?
      2014 оны 03 сарын 19
  • ЗОЧИН (202.55.191.76)
    ХӨӨЕ ТЭР Б ГЭДЭГ ЧИНЬ НӨГӨӨ ЗОРИГИЙГ НУХЧИХСАН НӨХӨР БИЗ . БАТАА ОЮУНАА Ч ГЭЛҮҮ ХҮМҮҮСИЙГ СЭЖИГЛЭЭД БАЙНА ГЭЭГҮЙ БИЛҮҮ АЛЬ 1998 ОНООС ХОЙШ ОДОО БОЛТОЛ БАРИГДААГҮЙ АЙМААР АМЬТАН БАЙНА ДАА САЙН ШАЛГАХАД ГЭМГҮЙ ДЭЭ
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.91.153)
    Эрүүгийн цагдаа нар сайн ажиллаж ээ. Ажиллах нөхцөл бололцоог нь энэ хирээр нь нэмж өг
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.247.170)
    aimshigtai yumaaaa neere
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (202.21.124.1)
    tsaazaar avaach iim huniig yaah geed ulsiin mongoor tijeej zugeer suulgana gej Erunkhiilugch zarim huulia harmaar yum
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.194.25)
    СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, газар тариалан төрөл бүрийн фермерийн аж ахуй эрхэлэх боломжтой эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • монгол хүн (202.55.191.130)
    ийм хогийн бузаруудыг өчиггүй буудмаар байна. даанч манай улс цаазын ялгүй болчихсон. ерөнхийлөгч маань энэ шийдвэрээ эргэж хараач ээ. гэмт хэрэгтэнүүд айх юмгүй болж, жирийн иргэд айдас хүйдэстэй амьдрах нь шудрага ёс мөн үү
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • ганболд (103.10.22.35)
    энэ бандийг өөрийнх нь хошногиГ ЁСТОЙ ХОШНОГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ БИ МӨНГӨ ТӨЛЪЁ
    2014 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    15 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    30 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    38 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 6 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 45 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 58 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК