
Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд өнгөрсөн болж өнгөрлөө. Испаний эзэн хааны Реал Мадрид клуб талбай дээрээ Германы Шальке 04 клубыг хүлээн авч 3:1 харьцаатай ялалт байгууллаа. Реал эхний тоглолтонд 6:1 –ээр хожоод байсан бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 9:2 –оор итгэл төгс дараагийн шатанд шалгарсан. Гоолуудыг Мората болон Криштиану Роналду нар оруулсан бол Шалькегийн нэр төрийг Тим Хууглианд аварчээ.