
Челси клуб өөрийн талбай дээрээ Туркын Галатасарай клубыг хүлээн авч 2:0 –ээр ялалт байгуулжээ. Тоглолтын гоолуудыг Самуэль Это болон Гарри Кахилл нар оруулсан юм. Туркын баг талбай дээрээ тэнцээ авсан учраас энэ удаагийн тоглолтонд ихээхэн найдлага тавьж байсан хэдий ч Лондонгийн “Цэнхэрүүд” –ийг дийлэхгүй нийлбэр дүнгээр 3:1 –ээр хасагдлаа. Ингэснээр Челси клуб аваргуудын лигийн шөвгийн наймд шалгаран үлдлээ.