
Өчигдөр БЗД-ийн 27-р хороонд иргэн, 45 настай эрэгтэй Э-ын зүүн далны орчим хүйтэн мэсээр гэмтээсэн шархтай нас барсан хэрэгт Хэнтий аймгийн харьяат иргэн, 46 настай эрэгтэй, 46 настай эрэгтэй С-г сэжигтэнээр тооцон БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн СХД-ийн 18-р хороонд иргэн, 45 настай эмэгтэй О-ийг 03-р сарын 14-ний өдөр тус хорооны Угсармалын подвальд хамтран амьдрагч иргэн, 50 настай эрэгтэй С нь зодож хүнд гэмтэл учируулснаас хэвлийн хагалгаанд орж нас барсан хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/